
Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал,

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй. Иймд иргэд та бүхнийг мод бут, сөөгөөс худалдан авалт хийн, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах бүх нийтийн мод тарих өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн есөн байршилд бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулсан. Тухайн арга хэмжээнд 57 байгууллагын 1176 албан хаагч оролцон 13 мянга орчим мод бут, сөөг тарих ажлыг эхлүүлсэн юм. Уг арга хэмжээ тавдугаар сарыг дуустал бямба, ням гарагуудад болно. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх есөн байршилд мод бут, сөөг тарих боломжтой. Тодруулбал,



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )