ТОО | Хүнсний ногооны үнэ ӨСЖЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 5.2-2.1% өссөн байна. Тухайлбал төмс кг нь 3.1 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх оноос 2.1% нэмэгджээ. Лууван кг нь 3.0 төгрөгт хүрч өмнөх сараас 0.3% өссөн байна. Харин сонгино нэг кг нь 4.3 мянган төгрөгт хүрсэн нь 5.2% өссөн үзүүлэлт юм.

Хүнсний бусад салбар тэр дундаа цагаан будааны үнэ өмнөх оноос 3.5%, нэгдүгээр гурил 11.5%, “Атар” талх 14.1% нэмэгдсэн байна. Хүнсний ногооны үнэ намар ургац хураалт хүртэл өсөх хандлагатай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top