.png)
Хөдөө, орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр говийн бүсэд ажиллах үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 8 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болж байна
Одоогийн байдлаар барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )
Па, хөдөө суманд МАН гишүүд дэмжигчидээ зориулж том бүтээн байгуулалт хийж байна ш дээ, яамны төрийн нарийн нь хүртэл өөрийн биеэр очиж ажлыг нь шалгаад л, жинхэнэ мега төсөл гэж энийг нь л хэлнэ ш дээ, юу яасан газрын тосны үйлдвэр, Туулын хурдны зам
Бүхэл бүтэн яамны төрийн нарийн суманд МАН-ын ажилтнуудад зориулж барьсан 8 айлын орон сууц яриад явж байх ч уг нь утгагүй л юм
ийм амбаар шиг юмыг шалгаж хянаад явж байх гэж дээ. арай дэндэнээ. ичмээр юм