Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлснийг ЦЕГ мэдээллээ.

Хэргийг 2026 оны гурвандугаар сарын 20-нд илрүүлсэн бөгөөд хэрэгтэн талийгаачийг Орхон аймгийн төвөөс 48км-ийн зайд зөөвөрлөж, булсан байжээ.

Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top