Сүүлийн хэд хоног цахим орчинд тархсан УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл иргэдийн дунд шүүмжлэл дагуулсан. Энэхүү асуудалтай холбогдуулан МИАТ ТӨХК-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, дээрх мэдээллийг үндэслэлгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, "Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 26 ны өдрийн “МИАТ" ТӨХК-ийн ОМ031 аяллын дугаартай Улаанбаатараас Ховд чиглэлийн нислэгээр зорчсон бөгөөд тус нислэг нь нийт 62 зорчигчтойгоор хуваарийн дагуу 06:36 минутад Чингис Хаан ОУНБ-аас хөөрч Ховд нисэх буудалд орон нутгийн цагаар 07:35 минутад газардсан. Тус нислэг саатаагүйг үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )