
10 жилийн дараа БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдаж буй Азийн элсний VI наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын шигшээ баг энэ өдөр жюү жицү, элсний волейбол, , текбол, хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөж байна.
Элсний VI наадмын уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 5,07 харайж 11 дүгээр байрт шалгарлаа.
Манай тамирчны хувьд 2022 оны Бүх ард түмний наадмын мөнгө, 2025 оны бүх ард түмний спортын их наадмын урт өндөр, буухиа гүйлтийн төрөлд 2 мөнгө, 1 хүрэл медаль, 2024 оны Зүүн Азийн лигийн WSE уртын харайлтын мөнгөн медаль, 2024 оны УАШТ-ий алт, мөнгөн медалийн эзэн билээ.
Фото:Д.Нямбилэг



.jpg)



Сэтгэгдэл ( 0 )