1 тонн түлш асгарч, үлдсэн 9 тонныг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлсэн байна

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 18

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Говьсүмбэр явах замаар түлш ачин зорчиж явсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн замаар зорчиж явсан ачааны том оврын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн ослын улмаас түлш замаар асгарсан гэх мэдээлэл 2026.04.17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу харъяа аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв. Тодруулбал, 10 тонн түлшний сав цоорсны улмаас 1 тонн түлш асгарч, үлдсэн 9 тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлсэн байна.

Онцгой байдлын газраас түлш асгарсан асуудалд журмын дагуу арга хэмжээ авч аюулгүй болгон ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top