БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын “Баоганг” төмрийн үйлдвэр дэлбэрсний улмаас амиа алдагсдын тоо ес болж нэмэгдлээ. Аврах албаныхан сураггүй болсон нэг хүнийг тогтоохоор ослын газар ажиллаж байна.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар ням гарагийн 15:00 цагт болсон бөгөөд 17:30 цаг гэхэд дэлбэрэлтийг бүрэн унтраасан ч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдлын комисс ажиллаж байна. Осол гарсан “Баоганг” төмрийн үйлдвэрийн удирдлагуудтай хариуцлага тооцож, хууль ёсны арга хэмжээ авах юм байна.
Одоогийн байдлаар 650 куб метр багтаамж бүхий ус, уурын сав дэлбэрсэн байж магадгүй байгаа юм. Ослын улмаас наад зах нь 84 хүн гэмтэж, бэртсэнээс таван хүний биеийн байдал хүнд байна. Тэдний дийлэнх нь нүүр болон зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )