
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Намын дүрэмд Их хурлын дарга, Их хурлын дэд дарга, Бүлгийн даргыг Удирдах зөвлөл хэлэлцээд намын бүлэгт чиглэл өгдөг дүрэмтэй. Тэр дүрмийн дагуу Удирдах зөвлөл одоо хуралдах гэж байна.
Миний хувьд Их хурлын даргын албан тушаалд очихгүй гэдгээ хэлсэн. Ажлын, амьдралын, улс төрийн туршлагатай хүн хэрэгтэй байна. Ялангуяа энэ олон намын тогтолцоотой шинэ Үндсэн хууль хэрэгжиж байгаа үед.
Гадаад орчин хүндэрч байгаа энэ үед бид дотооддоо эв нэгдэлтэй байх нь онцгой чухал. Шийдэх олон асуудал байна. Энэ үед улс төрийн намууд хамтраад, зөвшилцөөд урагшлах нь чухал юм уу даа гэж харж байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )