Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан зохион байгуулагдахаар болжээ. Тавдугаар сарын 01-нд тус барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.
Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой аж. Түүнчлэн -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жин гэсэн ангиллаар болох бөгөөд сургууль бүрээс нэг жинд дөрвөн бөх оролцох юм байна. Мөн жин тус бүрийн аваргуудад үнэмлэхүй ангилалд барилдах эрх олгоно.

Сэтгэгдэл ( 0 )