НИТХ-ны дарга А.Баярыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснийг эх сурвж мэдээллээ. Бүр тодруулбал НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан блан дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Хуульд тусгаснаар НИТХ-ын нийт төлөөлөгчдийн 2/3 буюу 30 төлөөлөгч гарын үсэг цуглуулж өргөдөл гаргаж байж НИТХ-ын даргыг чөлөөлнө. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй. НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж өдгөө 40 нь МАН-аас сонгогдсон төлөөлөгч эзэлж буй.

А.Баярын хувьд он гарснаас хойш Хотын дарга Х.Нямбаатартай үзэл бодлын хувьд маргалдаж удирдлагын баг түнжингүй болсон. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр хүртэл маргалдаж байсан.  

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Туулын хурдын зам болон үүнээс үүдсэн улс төрийн маргаанаас болж А.Баярыг огцруулах акц өрнөсөн байж болзошүй байна.

Түүнчэн Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Бадарсан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top