НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа

 

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо өнөөдөр (2026.06.18) хуралдлаа. Хуралдаанд  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүд Ч.Батзориг, Б.Мөнхбаатар, Б.Хуягбаатар, Ж.Энхжаргалан, Ц.Төрхүү, Д.Жавхлан, Д.Наянбаяр, Ц.Баттөр, Б.Мөнхбат, Л.Хосбаяр, Г.Батбаяр нар болон НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, “Таван толгой түлш” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хорооны хурлаар “Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр танилцуулсан юм.

 

 

Нийслэлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Олон улсын Геополитикийн гэнэт үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй нефт шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн үйлчилгээний зардалд нөлөөлж байна хэмээгээд” цаашид үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх, мөн  2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдол бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150.0 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх, цаашлаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагууд бий болсон гэж байлаа.

Мөн Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцүүлэхээр Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх хоёр тогтоолын төслийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа танилцуулсан. Үүнд

Нэгдүгээрт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж, улсын комисс хүлээн авсан байгууламжыг, орон сууц тоног төхөөрөмжийн хамт,

Хоёрдугаар, Сүхбаатар дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай (2025 онд ашиглалтад орсон) 262 айлын орон сууцны барилга,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай (2024 онд ашиглалтад орсон) Министер тауэр барилга,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 45а байр (2015 онд ашиглалтад орсон) -ны Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т бүртгүүлэх гэсэн асуудлууд байлаа. Төсөл өргөн баригчаас ирсэн дээрх үндсэн хоёр асуудлаар Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдээс санал дүгнэлт гарсангүй, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldbaatar shagdar(66.181.187.111) 2 цагийн өмнө

Хотын шинэ удирдлагуудад зөвлөхөд нэгэнт Улаанбаатар хотын дундуур аюултай бодис ачсан вагонуудыг явахгүй Богд -Уулыг тойруулж явуулах бүтээн байгуулалт хийгдэж байгаа тул суудлын галт тэргийг мөн адил түүгээр явуулж Туулын хурдны замыг хот дундуур явж буй төмөр замын оронд трассыг татаж байгуулах, төмөр замын баруун талын терминалыг 22 товчоонд зүүн талын терминалыг баянзүрх товчоон дээр байгуулбал туул гол ямарч нөлөөлөлгүй болно.

0  |  0
boldbaatar shagdar(66.181.187.111) 2 цагийн өмнө

Хотын шинэ удирдлагуудад зөвлөхөд нэгэнт Улаанбаатар хотын дундуур аюултай бодис ачсан вагонуудыг явахгүй Богд -Уулыг тойруулж явуулах бүтээн байгуулалт хийгдэж байгаа тул суудлын галт тэргийг мөн адил түүгээр явуулж Туулын хурдны замыг хот дундуур явж буй төмөр замын оронд трассыг татаж байгуулах, төмөр замын баруун талын терминалыг 22 товчоонд зүүн талын терминалыг баянзүрх товчоон дээр байгуулбал туул гол ямарч нөлөөлөлгүй болно.

0  |  0
Top