Хөвсгөл аймгийн Түнэл суманд гарсан түймэрт 9 га талбай өртжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөвсгөл аймгийн Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар ойн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг гуравдугаар 24-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан байна. Тус Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Түнэл сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж гуравдугаар сарын 25-ны 09:30 цагт цурамд оруулжээ.

Улмаар мөн сарын 26-ны 09:55 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top