.jpg)
Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан мэнгэ голлосон жилтнүүд болон тэдгээрийн хийлгэх заслын тухайд:
Энэ морин жил нэг цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон:
Засал нь: Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.
Бар, туулай жилтэнгүүд Ши буюу Үхэх жилийн Нашидүрсүмийн засалтай тул Үхэх гэсэн нэр биш юм. Цаад утгандаа буян доройтох хэмээх буюу ажил үйлдээ анхаарал тавьж, нягт нямбай ажиллахыг сануулсан ойлголт юм. 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой.
Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дараалан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг.
Жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.

Сэтгэгдэл ( 1 )
Мэнгэ голлоно гэхийн Энэ мэнгэ голлолт зөвхөн шарын шашинтангуудад нөлөөлөх үү эсүүл Есүс, Аллах шүтдэг эсэхээс үл хамаарч голлох уу\n