.jpg)
Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган (2026.03.12) зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаар Удирдах зөвлөлд нэр дэвшигчид болон МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно.
МҮОХ-ны тэргүүний албан тушаалд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшин, улиран сонгогдохоор өрсөлдөж байгаа бол Дэд Ерөнхийлөгчид 6, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгчээ.
Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар багтсан байна. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд УИХ-ын гишүүд болох Соёлын сайд асан Ч.Номин, А.Ганбаатар болон УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Монголбанкны Төлбөр тооцооны газрын дарга М.Анар нар нэр дэвшиж байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )