
Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал БНХАУ-ын Шиамен хотод болсон 10 өдрийн “Xiamen 10 day race” хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож, нийт 1206 км зам туулан эрэгтэйчүүдийн ангилалд хоёрдугаар байр эзэлжээ.
Тус тэмцээн Шиамен хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2 сарын 28-аас 3 сарын 10-ны хооронд 10 хоног буюу 240 цагийн турш тасралтгүй үргэлжилжээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас нийт 5 тамирчин орцолсон бөгөөд Г.Лувсанхүү зургаадугаар байр, Б.Гантигмаа 10-р байрт тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )