Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” арга хэмжээ 20 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Дэмжигч байгууллагаар Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар ажиллаж байна.
Арга хэмжээнд гадаад, дотоодын нийт 43 оролцогчид оролцож, Монгол Улсаас Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгуудын нийт 22 бүргэдчин оролцох ба Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испанийн Хаант Улс, Оросын Холбооны Улс-аас нийт 15 тамирчин оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )