БАГА ХУРАЛ | Д.Амарбаясгалан 56 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авснаар дахин санал хураалт явуулна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 09 сарын 28

Өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны 12.00 цагт эхэлсэн МАН-ын  Бага хурлын VIII хуралдаанаар намын даргыг сонгох санал хураалтыг хаалттай явуулж, дууслаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан тооллогын комисс Бага хурлын гишүүдийн саналыг нэгтгээд Д.Амарбаясгалан 56 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авсан гэж мэдээлж байна.

Улс төрийн намын тухай хуульд заасанчлан нийт төлөөлөгчдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцогдох байсан ч нэр дэвшигчдийн аль аль нь тухайн шалгуурыг хангасангүй.

Энэ нөхцөлд илүү санал авсан нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулах журам баталсны дагуу Д.Амарбаясгаланг дэмжих эсэх дээр хоёр дахь санал хураалтыг явуулж, нийт гишүүдийн санал гуравны хоёрт хүрвэл тэрбээр МАН-ын  31 дэх дарга болох боломжтой аж.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.11) 2025 оны 09 сарын 28

Ашгүй энэ нам бутарч эх орон минь аврагдах нь. АН одоо дөрөөлөөд хүчээ авах хэрэгтэй. Шинэ залуусаараа хүчээ сэлбээд наад паразитуудаа устраад өг

0  |  0
зочин(59.153.115.11) 2025 оны 09 сарын 28

Ашгүй энэ нам бутарч эх орон минь аврагдах нь. АН одоо дөрөөлөөд хүчээ авах хэрэгтэй. Шинэ залуусаараа хүчээ сэлбээд наад паразитуудаа устраад өг

0  |  0
зочин(59.153.115.11) 2025 оны 09 сарын 28

ямар тэнэг нам бэ АН араас орлоо доо!!!

0  |  0
Top