БАЙР СУУРЬ | Эрх баригч намын хувьд эв нэгдэл хамгийн чухал

Г.Билгүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 27

Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товыг өнөөдрөөр /2025.09.27/ тогтсоны дагуу хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай явагдахаар болж, гишүүд цугларч эхлээд байна. 

Бага хурлын гишүүдийн зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.


УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Юуны өмнө улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг байх ёстой. Тэр зарчмаараа явах байх гэж бодож байна. Эв нэгдэлтэй байж, тийм шийдвэр гаргах хэрэгтэй байх.

УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ: Хувийн ашиг сонирхлоос ангид байх хэрэгтэй. Эх орноо тоносон, хулгай луйвартай холбогдсон мөнгө шүтээнтэй, мөнгөний боол болсон хүмүүсээсээ салмаар байна. Дахиад энэ байдлаараа явбал болохгүй, цэвэрлэх хэрэгтэй.  

УИХ-н гишүүн Г.Дамдинням: Улс төрийн намд ардчилал байгаагийн илрэл. Аль ч намд байсаар ирсэн асуудал. Намын даргыг сонгох тухайд зовлонгийн түргэн гэж үг бий.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өмнө бол нам дотор хагарал байсан боловч өнөөдрийнх шиг ийм хэмжээнд хүрч, улаан цагаандаа гарч байсан удаагүй.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Би намын Бага хурлын гишүүн болоогүй байгаа. Ажиглагч байдлаар оролцох хүмүүс 12.00 цагаас ирээрэй гэдэг зар ирсэн. Улс төрийн нам бол хэдэн хүний амьдралыг сайн сайхан болгох зүйл биш. Сонгуульд ялсан хойноо мөрийн хөтөлбөрийнхөө зүйл заалтыг оруулаагүй гэдгийг шүүмжилсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол: Намын боловсон хүчний бодлого дээр алдаа гарсан гэж боддог, үүнийг засах ёстой. Шударга өрсөлдөөний зарчмаар боловсон хүчнээ томилох ёстой. Л.Оюун-Эрдэнэ бол намтайгаа тийм сайн ажиллаж чадаагүй гэж боддог.

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн: Бид чинь ард түмний өмнө үүрэг хүлээсэн хүмүүс. Ширүүн өрсөлдөөн болж байх шиг байна. Намын асуудлыг нам дотроо ярих ёстой. Төрийн ажил, намын ажлын аль аль нь ховоор явж болохгүй гэж бодож байна.

 
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmnoipk(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Зочин(202.9.40.24) 2025 оны 09 сарын 27

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
songogch(202.9.46.228) 2025 оны 09 сарын 27

МАН яг одоо л цэвэршиж чадахгүй бол 2027, 2028 оны сонгуулиудад дараалан ялагдал хүлээх болно. .Иймд олон жил бугшсан зүйлээ ил ярьж, хулгайчдаасаа салж чадвал дараагийн сонгуульд ядаж сөрөг хүчин болж магадгүй ...

0  |  0
Top