"Бүргэдийн баяр-2026" гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Бүргэдийн баяр-2026 " арга хэмжээ гуравдугаар сарын 7-8-нд "Чингис Хааны Хүрээ" цогцолборт зохион байгуулагдана. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болон өргөжиж байгаагаараа онцлогтой.

Наадмын өдрүүдэд иргэд, жуулчдад зориулан Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top