7 настай хүү 2 настай, 6 сартай хоёр дүүгээ галаас аварчээ

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Баруунтуруун суманд өнгөрсөн 2 дугаар сарын 5-ний өдөр айлын гэр шатаж, гэртээ байсан бага насны 3 хүүхэд галаас эсэн мэнд үлджээ.

Тодруулбал ээжийгээ усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарах үед 7 настай хүү Маргад-Эрдэнэ 2 настай, 6 сартай 2 дүүгээ гэрээс гаргаж амжжээ. Гурван хүүхэдтэй залуу гэр бүл дүн өвлийн хүйтэнд орон гэргүй хоцорсон ч элэг бүтэн байгаадаа талархаж байна. Өдгөө ах дүү, найз нөхөд, туруун нутгийн зон олны сэтгэлийн дэмжлэгээр гэр оронтой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top