СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цасан шуурганы улмаас нэг иргэн СУРАГГҮЙ алга болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт цасан шуурганы үеэр 1 иргэн алга болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Одоогоор алга болсон иргэний байршлыг тогтоохоор эрлийн баг шуурхай арга хэмжээ авч, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, салхи шуургатай байгаа тул иргэдийг хөдөө, хээр зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд дулаан хувцаслах, холбоо барих хэрэгсэлтэй явах, ойр дотнын хүмүүсдээ маршрутаа мэдэгдэж байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top