Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 2-7 м/с, -7...-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: Маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус , өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )