2026 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 22-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
15-19-ний хооронд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч суларна,
20-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, хүйтний эрч чангарч болзошгүй байна.
Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 13-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд тал, хээрийн нутгаар секундэд секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 15-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...+6 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 13-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -20...-25 градус хүйтэн, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 17-19-нд хүйтний эрч суларч шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )