ДОРНЫН ЗУРХАЙ | Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

2 цагийн өмнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.02.15 / НЯМ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 07.59-18.14

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Гал Аргын тооллын 2 сарын 15, Адьяа гараг. Билгийн тооллын 28, Элдэв тэнгэртэн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top