“Grand Awards” шагнал гардуулах ёслол ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “Grand Awards” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2026.02.11-нд болж өнгөрлөө. Хувийн хэвшил үүссэний 35 жилд зориулсан тул салбар бүрт гарч буй ахиц дэвшил, тууштай манлайлагчдыг нэрлэсэн юм.  
 

  1. Монголын маркетинг менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбоо 2025 онд амжилтаар түүчээлсэн шилдгийн шилдэг "Гранд" цомын эзэн Ё.Байгал захиралтай “Чойжин темпл” ХХК шалгарлаа. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ хурдтай хөгжиж буй энэ цаг үед рестораны салбар бүртээ менежмент, интерьер, контентийн цогц шийдлээр жишиг тогтоолоо. Өрнө, дорнын өвөрмөц зохицолтой, монголын шимт малын дээжээр бэлтгэсэн тансаг европ зоог нь дотоод, гадаадын үйлчлүүлэгчдийн чин сэтгэлийг талархлыг хүлээж ирсэн юм. Үйлчилгээний соёлын стандартыг чанд мөрддөг,  Монголын орчин үеийн рестораны салбарын хөгжилд манлайлагч, жилээс жилд өөдлөн дэвжиж хамт олон билээ.  




     
  2. Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа Соёл урлагийн хөгжил, манлайллын төлөө хөдөлмөрлөсөн 40 жилийн ойн “Зүрх асна” тоглолт “Бүх цаг үеийн домогт тоглолт” өргөмжлөл хүртэв.
     
  3. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор Монголын “Дуурийн урлагийн манлай” өргөмжлөл хүртэв.
     
  4. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хэнз Монголын гэрэл зургийн ертөнцөд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээр “Соёл, түүхийн өвийг гэрэл зурганд мөнхлөгч” өргөмжлөл хүртэв.
     
  5. Н.Дашхүүг хүнсний үйлдвэрийн салбарын “Үе дамжсан бүтээлч үйлдвэрлэгч, дэлгэрүүлэгч”-ээр өргөмжлөв. Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, талх нарийн боовны салбарт манлайлагч “Суман гүн” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Нүрдэвийн Дашхүү гуай. Тэрбээр өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Бигэр суманд байсан Соодын дацангийн лам нарын балин, шалсай, зоог гүнцгийг, дацанг хаагдтал хийж явсан замч Нүрдэвийн жороос улбаатай “Суман гүн” компанийн нарийн боовны орц технологийг бий болгосон, өв тээгч. Түүний үүсгэн байгуулсан “Суман гүн” компани 1997 оноос эхлэн 29 жилийн турш ”Эх газрын шимээр Эх орны үйлдвэрт” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
     
  6. Б.Нармандах. “Гоё айлууд” пэйж нь “Хот, гэр бүлийн соёлыг таниулсан шилдэг контент бүтээгч” өргөмжлөл хүртэв.
     
  7. Ч.Уранхолбоог “Нийгмийн оюун санаанд эергээр нөлөөлсөн онцлох нөлөөлөгч”-өөр өргөмжлөв.
     
  8. Т.Дүүрэн Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд илгээсэн “30 мянган хонь” төсөл санаачилсан тул “Үндэстний брэндинг хөгжүүлэгч” өргөмжлөл хүртэв.
     
  9. Н.Мөнхцэцэг захиралтай “Цахар лигдэн” ХХК-ийн "Хоног" брэндийг Импортын салбарын “Шилдэг эко хүнс”-ээр өргөмжлөв. 
     
  10. Г.Жавхлан захиралтай TBJ констракшныг Барилга, бүтээн байгуулалтын салбарын “Төгс гүйцэтгэлтэй компани”-иар өргөмжлөл хүртэв.
     
  11. А.Дэлгэржаргал захиралтай “Динза, Цондоолойгийн найзууд” ТББ-ыг “Боловсролын салбарт үнэ цэнтэй хөрөнгө оруулагч” номинацид өргөмжлөв. 
     
  12. Г.Гантуяа захиралтай “Айнко энтертайнмент студи”-ийг “Хилийн чанад дахь Монголын соёлын элч”-ээр өргөмжлөв.
     
  13. С.Мөнхзул Спортын салбарын  “Оны онцлох эмэгтэй тамирчин” өргөмжлөл хүртэв.
     
  14. “Сentral garden”. Төв аймагт сүндэрлэж буй “Гурван эрдэнэ групп” ХХК-ийн энэхүү бүтээн байгуулалтыг “Орон нутгийн онцлох бүтээн байгуулалт”-аар өргөмжлөв. 
     
  15. Д.Бэрцэцэг захиралтай “Голден зууч” ХХК эрүүл мэнд, гоо сайхны салбарын “Нийгмийн хариуцлагатай эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч номинацийн шагнал хүртэв.
     
  16.  “Үзэмж” брэндийн захирал С.Энхзаяа “Хувцас загварын салбарын оны онцлох бизнес эрхлэгч эмэгтэй” Гран-При цом, өргөмжлөл хүртэв.
     
  17. О.Батнасан захиралтай  “Оргилох амжилтын эх булаг” ХХК авто худалдааны салбарын “Нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэгч компани” номинацид тэргүүлж өргөмжлөл хүртэв. 
     
  18. “ЧАМТАЙ БАС ЧАМГҮЙ” ДУЭТ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин Б.Аззаяа нар хамтран дуулснаар нийгмийн оюун санааг сэргээж, “ОНЫ ШИЛДЭГ ДУЭТ” номинацид тэргүүлэв.
     
  19. М.Наранзаяа захиралтай “Аз, од азтай аялал” ХХК-ийг аялал, жуулчлалын салбарын “Хамгийн олон хотоор нэг дор аялах боломж олгогч онцлох аж нэгж”-ээр өргөмжлөв.
     
  20. Д.Ундраа “Үжин” төвийг үүсгэн байгуулж, сайн үйлсийн идэвх, санаачлагаар манлайлсан тул Хүмүүнлэгийн салбарын “Нийгмийн манлай зүтгэлтэн”-ээр өргөмжлөв.
     
  21. Д.Болор-Эрдэнэ захиралтай “Хаадын гэр” ХХК нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн салбарын “Өв соёл, үнэ цэнийг дээдлэгч анхдагч аж ахуйн нэгж” өргөмжлөл хүртэв.
     
  22. О.Жавхлан захиралтай “Шинэ санаа иннова” сургууль. “Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч онцлох сургууль”-иар өргөмжлөв.
     
  23. О.Мөнгөнцэцэгийг бизнесийн салбарын “Оны онцлох өсөх ирээдүйтэй залуу бизнес эрхлэгч” өргөмжлөл, шилдгийн шилдэг Гранд цомоор шагнав.
     
  24. Э.Золжаргал Орон нутагт ажиллаж, амьдарч буй залуусыг манлайлж, “Онцлох залуу төрийн түшээ” өргөмжлөл хүртэв. Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргынтамгын газрын тамгын орлогчоор үр бүтээлтэй ажиллаж байна.
     
  25. Б.Ариунжаргал захиралтай “Аяа корсет белт” ХХК Үйлдвэрлэлийн салбарын “Орчин цагийн трэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” өргөмжлөл хүртэв.
     
  26. З.Болормаа захиралтай “Ласанте” эмэгтэйчүүдийн эмнэлэг нь Эрүүл мэндийн салбарын “Гэр бүлийн тогвортой байдалд үнэт хувь нэмэр оруулагч” эмнэлгээр шалгарлаа. Арван жилийн ойгоо амжилт, ололттой, Францын анагаах ухааныг нутагшуулж угтжээ.
     
  27. Орчуулагч, судлаач Б.Цэрэнпунцаг “Монгол улсын гадаад сурталчилгааны манлайлал” өргөмжлөл олгов.
     

  1. “Эмоушн” хамтлаг “Монголын хөгжмийн ертөнцийн эмоци, дурсамжийн бэлгэдэл” өргөмжлөл хүртэв.
  1. Б.Балжиннямыг “Загвар, урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулагч дизайнер”-аар  өргөмжлөв.
     
  2. Д.Баярхуягийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Оны онцлох бизнес эрхлэгч”-ээр өргөмжлөв. Онцгой шатар урлал, шинэлэг сийлбэр, олон улсын үзэсгэлэнд оролцогч өв соёл түгээгч.
     
  3. ЦДБЭЧ-ын Бүжгийн алба “Онцлох бүжгийн хамтлаг” өргөмжлөл хүртэв.
     
  4. Д.Даваасүрэн Соёлын бүтээлч үйлвэрлэлийн “Буга хэл хуурыг бүтээж, монголын сурталчилсан онцлох уран бүтээлч” өргөмжлөл хүртэв.  
     
  5. Б.Галарви захиралтай Sonin.mn сайт Хэвлэл мэдээллийн салбарын “Оны онцлох мэдээллийн сайт” өргөмжлөл хүртэв.
     
  6. М.Наранчимэг “Бялуу урлалыг түгээн дэлгэрүүлж, дэлхийн амжилт тогтоогч” өргөмжлөл хүртэв.
     
  7. Н.Бумцэрэн Монголын анхны Electrolux professional гал тогооны тоног төхөөрөмжийн угсралт хийж, "Хоол үйлдвэрлэлийн салбарт инноваци нэвтрүүлэгч” өргөмжлөл хүртэв.
     
  8. Э.Адьяасүрэн - Олон талт авьяас чадвараар нийгэмд эерэгээр нөлөөлсөн тул “Оны онцлох ажил хэрэгч эмэгтэй” өргөмжлөл хүртэв. УДБЭТ-ын гоцлол дуучин, "Сүлд" чуулгын дуучин, Эрдэнэт хотын мисс, Anna beauty студийн маке ап артист, 2025 оноос цэцгийн дэлгүүр нээсэн. 2023 онд зохион байгуулагдсан Оросын XIV олон улсын тэмцээнээс гуравдугаар байр эзэлжээ. “Pool billard” урлагийн ажилтны тэмцээнээс алтан медаль хүртэв.    
     
  9. “TВ8” телевиз "Анухай фитнесс" үндэсний шоу нэвтрүүлэг, "Тос даасан монгол айл", "Говь челленж" тэмээн аяллын реалити шоу, "Ардын журамт цэргийн мөрөөр" түүхэн сэдэвт реалити шоу, "Өв соёлоо дээдэлье", "Тавилан" зэрэг үндэсний шилдэг контент бүтээсэн амжилтаар "Үндэсний контентууд хөгжүүлэгч" шагнал хүртэв. 


     
  10. Б.Ойдовын “Тэнгэр уулын цаана далай бий роман” нь бүх цаг үеийн онцлох номоор өргөмжлөгдөв.
     
  11. Г.Монголжингоо Маркетингийн салбарын “Оны онцлох мэргэжлийн залуу маркетер”-аар өргөмжлөв.
     
  12. Нийслэлийн ХУД-ын 23 хороог “Хөгжилд манлайлагч”-аар өргөмжлөв. Шинэ суурьшлын бүсэд бусад хороо, дүүрэгт жишиг болохуйц бүтээн байгуулалтуудыг цогцлооход идэвхи санаачлагатай ажиллажээ.
     
  13. Дизайнер Ж.Бат-Орших Монголд анх гар хийцийн нүдний шилийг зохион бүтээсэн тул Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын “Оны онцлох дизайнер”-аар өргөмжлөв.
     
  14. “Монгол 89” ТББ - “Үеийн нөхдийн үйлс нэг” уриатай тус хамт олон “Хамгийн эвсэг, нөлөө бүхий төгсөгчдийн холбоо” өргөмжлөл, цом олгов.
     
  15. М.Отгонцэцэг захиралтай "Тэнгэр белла бьюти" салон “Гоо сайхныг мэсгүйгээр бүтээгч найдвартай хамт олон” өргөмжлөл хүртэв.
     
  16. Bolod.mn сайтын дэргэдэх Nutag.mn мэдээллийн хэрэгсэл нь 21 аймгийн мэдээллийг нэгтгэсэн анхны платформ нээсэн тул өргөмжлөл хүртэв.
     
  17. В.Орхонлхам захиралтай “Орхон бьюти” ХХК нь Гоо сайхны салбарын “Эрүүл мэнд, эмчилгээний бүтээгдэхүүн импортлогч”-оор шалгарлаа.
     
  18. Монголын нүүр будалтын урлаачдын холбооны тэргүүн Г.Отгонсүрэн “Оны онцлох маке ап артист” өргөмжлөл хүртэв. 30 жилийн хөдөлмөрөө ийнхүү үнэлүүлэв.
     
  19. Ж.Одгэрэл захиралтай “Гэгээ гоёл” брэнд нь үйлдвэрлэлийн салбарын “Дээдсээс уламжлалт хийцийг өвлөсөн брэнд”  өргөмжлөл хүртэв. Үндэсний уламжлалт зүү ороох оёдлоор арьсан дээр 100% гараар оёж урлаж, өв дамжигдах үнэт эдлэлийг урлаж байна.
     
  20. С.Жаргалмаа - 100 брэнд нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Үндэсний хувцас урлалд дүрслэх урлагийг хоршуулсан шинэчлэгч”-ээр өргөмжлөв.
     
  21. “Welcome to Mongolia” сэтгүүл Аялал, жуулчлалын салбарын ”Онцлох төсөл” өргөмжлөл олгов.
     
  22. Э.Энхжаргал Хэвлэл мэдээллийн салбарын “Эрүүл мэндийн цуврал хөтөлбөр” өргөмжлөл хүртэв.
     
  23. Б.Гэрэлмаа захиралтай "Гэгээн" хоргүйжүүлэх төвийг Эрүүл мэндийн салбарын “Онцлох шинэ инноваци” номинацид өргөмжлөв.
     
  24. Б.Хаш-Эрдэнэ захиралтай “Хаппи кидс эс ти эс сервис” ХХК Авто салбарын “Оны онцлох шинэлэг үйлчилгээ” өргөмжлөл хүртэв.
     
  25. Ц.Мөнх-Эрдэнэ захиралтай "Оюурах" төв нь “Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө манлайлагч” өргөмжлөл хүртэв.
     
  26. Б.Анхилуун Соёлын салбарын “Онцлох залуу зураач”-аар өргөмжлөгдөв.
     
  27. Д.Жамбажамц нь Гүрж сүлжээс, суран эдлэлийн сургалтаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт “Өв соёл түгээгч” өргөмжлөл тус тус хүртжээ.
     

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top