ЗАСАГ | Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-“Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Бусад -

-Танилцуулах асуудал

-“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар /-Боловсролын яам; -Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; -Эрүүл мэндийн яам; -Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам/

- Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, саналын талаар

- Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулах талаар

-Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүнгийн талаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top