БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд "Түмэн тэмээний баяр"-ыг зорин иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулагдаж буй өвлийн аялал жуулчлалын томоохон эвент “Түмэн тэмээний баяр”-ыг үзэж сонирхохоор БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Жон Мин албаны төлөөлөгчдийн хамтаар Өмнөговь аймагт хүрэлцэн иржээ.

Хүндэт зочдыг Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон холбогдох төлөөлөгчид хүлээн авч уулзав. 
 

Уулзалтын үеэр соёл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжил, ногоон бодлого, улс төрийн түвшний хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй, ажил хэрэгч санал солилцож, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой талаар талууд санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top