Э.Энхболд МЗЭ-ийн Гүйцэтгэх захиралд нэр дэвшлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн XIX их чуулганаас байгуулагдсан Удирдах зөвлөл хуралдаж, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа билээ. 

Монголын зохиолчдын байгууллагыг удирдах Гүйцэтгэх захирлын хариуцлагатай шалгаруулалтад сэтгүүлч Э.Энхболд нэр дэвшээд байна.

Сэтгүүлч, яруу найрагч Э.Энхболд нь 2009 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн.

2011-2019 онд “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албанд парламентын сэтгүүлчээр ажиллаж байгаад 2019 онд “Өглөөний сонин”-ы орлогч эрхлэгч, 2020 оноос Ерөнхий эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан.

Өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллах хугацаандаа Монголын Өдөр тутмын сонины холбооны Гүйцэтгэх захирлын хариуцлагатай албыг мөн хашиж байсан туршлагатай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.253) 49 минутын өмнө

Хохимой гэдэг чин мя гэсэн

0  |  0
Зочин(103.57.92.253) 49 минутын өмнө

Хохимой гэдэг чин мя гэсэн

0  |  0
Top