Жайкагийн төлөөлөгчид Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2026–2028 онд хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалын загвар аймаг” төслийн эхний аймгаар Өмнөговь аймаг шалгарсан байна.

Энэ хүрээнд ЖАЙКА-гийн Тогтвортой аялал жуулчлалын төслийн ажилтан Макино сан ахалсан төлөөлөгчид аймгийн Засаг даргатай уулзаж, төслийн зорилго, чиглэлийг танилцууллаа. Тус төсөл нь Өмнөговь аймгийг олон улсын Green Destinations болон UN Best Tourism Village гэрчилгээтэй болгох, аймгийн аялал жуулчлалын онцлог брендийг тодорхойлох, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Япон улсад дадлагажуулах үндсэн чиглэлтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн Засаг дарга Н.Энхбат олон улсын нисэх буудал, дэд бүтцийн хөгжил, Япон улсын Фукуй мужийн үлэг гүрвэлийн музейн загварт тулгуурласан Гурвантэс сумын Нэмэгтийн хонгилд Үлэг гүрвэлийн үндэсний парк бүхий судалгаа, шинжилгээний төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.

ЖАЙКА-гийн зүгээс 2027 онд Япон улсын Фукуй мужид танилцах уулзалт зохион байгуулах, мөн төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засаг даргын дэргэд хамтарсан зөвлөл байгуулах санал тавьсан бөгөөд аймгийн Засаг дарга төслийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top