.jpg)
Монголын үндэсний олимпын хорооны 70 жил, Хилчин спорт хорооны түүхт 80 жил, Монгол хүн цанаар аялсны 85 жилийн ой, “Милан Кортино-2026” өвлийн олимпын наадмыг угтан зохион байгуулагдсан гүйлтийн цанын буухиа аялал амжилттай болж тамирчид бариандаа орлоо.
Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумаас Улаанбаатар хот хүртэл нийт 363 километрийг 6 өдрийн турш 12 хүний бүрэлдэхүүнтэй туулан үргэлжилсэн тус аялал өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Сүлдэт багана” цогцолборт амжилттай бариандаа орлоо.
1941 онд анхны гүйлтийн цанаар аялал хийсэн үйл явдлаас хойш 85 жилийн дараа зохион байгуулагдсан тус аялалд Хошууч генерал Ш.Лхачинжав, Ахмад хилчин Н.Сандагдорж, Ахмад хилчин Б.Адилбиш, Ахлах дэслэгч Ж.Халиунаа, Дэслэгч А.Уранбат, Ахлах ахлагч Б.Лхагвабаатар, Ахлах ахлагч Ц.Энхболд, Ахлах ахлагч С.Наранцогт, Ахлах ахлагч Х.Ган-Очир, Ахлагч Ө.Учрал, Цанын спортын мастер Н.Мөнгөнцэцэг, Цанын тамирчин Б.Батбаяр оролцсон.
Хаалтын үйл ажиллагааны үеэр МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор Ахмад хилчин Н.Сандагдорж, Ахмад хилчин Б.Адилбиш нарыг шагнасан бөгөөд шагналыг “Рио-2016” Олимпын наадмын хүрэл медальт, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МУГТ Д.Отгондалай гардуулан өгөв.
Мөн энэ цаг мөчтэй зэрэгцэн “Милан Кортино-2026” өвлийн олимпын наадамд Монгол эх орноо төлөөлөн оролцох “Хилчин”спорт хорооны цанын тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Б.Ачбадрах, А.Ариунбат, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг нарт Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагаас, нийт хилчдийн өмнөөс спортын өндөр амжилт хүслээ.





Сэтгэгдэл ( 0 )