“Парисын Их Дуулга”-д манай улсын 15 жүдоч зодоглоно

2 цагийн өмнө

2026 оны анхны олон улсын цуврал тэмцээн “Парисын их дуулга” тэмцээнээр эхэлнэ. Тэмцээн хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохиогдоно. Их дуулга тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид  өнөөдөр Франц улсыг зорилоо.

Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин оролцоно. Нийт 15 жүдоч өрсөлдөнө.  Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар барилдана. Харин  Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар Дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар  ажиллана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 54 минутын өмнө

Басхүү, Ариунболд гээд аль эрт үеээ өнгөрөөчихсөн баагийнуудын хэрэг одоо байдаг л юм байх даа, өөр хүн байдаггүй юм уу, нөгөө дархлагдсан хулгайч гээч шиг дархлагдчихсан баагийнууд юм болов уу

0  |  0
Top