Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламын амь насанд халджээ. Тэрээр Ливи дэх гэрийнхээ цэцэрлэгт буудуулж амиа алдсан байна.
Халдлагыг дөрвөн этгээд үйлдсэн бөгөөд хэргийн газраас зугтаж амжжээ. Al Jazeera сувгийн мэдээллээр, халдлага үйлдэхээс өмнө гэмт этгээдүүд Каддафийн өргөөний бүх камеруудыг ажиллагаагүй болгожээ.
Ливийн үндэсний нэгдлийн засгийн газрын батлан хамгаалах яамны харьяа 444-р бригад, Каддафийн хүү зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсан гэж мэдэгджээ. Харин тус бригадын дайчид тэрхүү үйл явдалд оролцоогүй гэжээ.
Al Wasat порталын мэдээлснээр, Сейф аль-Исламын цогцсыг хаана хадгалж байгаа нь тодорхойгүй байна. Аллага гарсан Эз-Зинтан хотын эмнэлэг түүний цогцсыг хадгалж байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна. Хөрш зэргэлдээх Эр-Ражбан суурины эмнэлэг мөн мэдээлэл байхгүй гэжээ.
Үүнтэй зэрэгцэн Ливийн ариа хэлэлцээний хорооны төлөөлөгч Абдалла Усман Каддафийн хүүгийн амь насанд халдсан хэргийг шалгаж дуустал, түүнийг оршуулахгүй гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )