Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд мөг буга гэмтэж, эндсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгасан.

Уг тохиолдолд холбогдуулан мал, амьтны эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргуулсан бөгөөд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг эхлүүлэн ажиллаж, эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг нэхэмжилж, ААН-ийг 30 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top