Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих "U Money" карт олгох үйлчилгээг "Улаанбаатар смарт карт" ХХК-д хүлээлгэн өгсөн тул карт шинээр авах, сунгуулах, гэмтээсэн бол дахин авах үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгодог болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарууд, утасны дугаар:

  • Дүнжингарав-(7575-1200)
  • Драгон-(7577-1200)
  • Мишээл-(7585-1200)
  • 3,4 хорооллын Имарт-(7505-1200)
  • Баянхошуу-(7510-1200)
  • Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв-(7585-1300)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top