Цахилгааны хязгаарлалтын үед галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Цахилгааны хязгаарлалтын үед галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

  • Мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй цахилгаан хязгаарлах хугацаа, байршлын мэдээллийг тухай бүр авч, аюулгүй байдлаа хангах
  • Цахилгаан тасрах үед ашиглаж байсан хэрэгслүүдийг салгах /ус буцалгагч, индүү, плитка, хөргөгч гэх мэт/
  • Гар чийдэн, нөөц зай хураагуур, радио зэргийг бэлэн байлгах
  • Ил гал, лаа шүдэнз хэрэглэх үед шатамхай зүйлээс хол, хараа хяналттай ашиглах
  • Нам даралтын зуух, шалны халаалалт, хийн халаалтын аюулгүй байдлыг хангаж, цахилгаан бүрэн тогтворжсоны дараа (5–10 минут) ашиглах
  • Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Цахилгаан шатыг анхаарал болгоомжтой ашиглахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top