Цахим төлбөрийн баримтын ebarimt системийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин ашиглаж байсан ПОС 2.0 хувилбарыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаахаар болсныг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж байжээ.
Гэвч иргэд хэрэглэж сурсан хуучин хувилбараа ашиглан, шинийг татах идэвх хангалтгүй байсан бололтой.
Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлт болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ПОС 2.0 хувилбарыг хаах хугацааг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацааг дахин сунгах боломжгүй тул ибаримт апп-ны шинэ хувилбарыг татан хэрэглэхийг Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв.
Шинэ хувилбар нь өмнөх системийн бүх давуу талыг хадгалсан бөгөөд илүү хүртээмжтэй, аюулгүй, хэрэглэхэд хялбар байдлаар хөгжүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Iphone 11 дээр татагдахгүй байна. IOS ийг нь ядаж 15 болговол болдоггүй юмуу