Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих" жил болгон зарласан. Энэ хүрээнд тендер шалгаруулалтад оролцогчдод зориулж "Open procurement” сургалт, өдөрлөгийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл дунд зохион байгуулна. Cургалт, өдөрлөгийг энэ сарын 30-ны өдрийн 09:00-12:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын төв байранд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах юм.
Энэ үеэр “Тендер шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох вэ, Цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох вэ, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг PIMIS системээр хэрэгжүүлэх нь” сэдвүүдээр сургалт орж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Сургалт, өдөрлөгөөр “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд:
Тендерт оролцогчид санхүүгийн тайлан нь системд ороогүй, түншлэл болон туслан гүйцэтгэгчийн гэрээг цахим системээр баталгаажуулаагүй, тусгай зөвшөөрөл, техникийн тодорхойлолт, тендерийн баталгаа, материалыг нууцлах зэрэг түгээмэл алдаа дутагдлыг гаргадаг байна. Эдгээр алдааг гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд болон Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос эрхлэн гаргадаг FIDIC гэрээний талаар мэдээллийг сургалт, өдөрлөгөөс авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )