2029 оны Сагсан бөмбөгийн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Монголд болно

2 цагийн өмнө

Сагсан бөмбөгийн Ази тивийн аваргын урьдчилсан шатны тэмцээн ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ оны наймдугаар сард 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” тоглолтыг зохион явуулах эрх авснаа албан ёсоор зарлалаа.

Тус тэмцээнд Тайланд, Монгол, Вьетнам Фижи арлын улсууд өрсөлдөх бөгөөд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдах юм. Тус тэмцээнийг 2022-2025 оны хооронд эх орондоо зохион явуулж байсан бөгөөд хэсгийн шилдэг 3 баг 2-р шатанд өрсөлдөх эрхээ авах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top