Цасанд сууж, сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

2 цагийн өмнө

Тоёота Harrier суудлын автомашинтай 23 настай эрэгтэй иргэн З.Н нь 2026 оны 1-р сарын 20-ны өдрийн 17:40 цагийн орчимд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс Говь-Алтай аймгийн чиглэлд гараад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлыг газарт 21-ний 09:20 цагт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхэн Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 20 км/-т 13:43 цагт Дугантын ам гэдэг газар автомашин нь цасанд суусан байсныг олжээ. Цасанд суусан иргэдийг эсэн мэнд олж, татан гаргаж Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top