.jpg)
Цэргийн алба хаагч Цэргийн төв эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч “У” нь энэ сарын 14-ий өдөр эмнэлэгт ухаангүй хүргэгдэн иржээ. Алба хаагчийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлэн гомдол гаргаад байгаа бөгөөд алба хаагч ухаан орсон ч шоконд орсон байдалтай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байгаа аж.
Харин ЗХЖШ-аас өгсөн мэдээлэлд тухайн цэрэг бие болоод сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан байж болзошгүй гэх тайлбар өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )