ШУУРХАЙ | Өнөөдөр цахилгааны ХЯЗГААРЛАЛТ хийж болзошгүй газрууд

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 21-ний лхагва гарагт цахилгаан эрчим хүчний “хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулж байна. 

Эрчим хүчний системийн ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.

Эрчим хүчний эх үүсвэрт үүссэн техникийн гэмтэл, хүндрэлийг сэргээхээр хүндрүүлсэн нөхцөлд ажиллаж буй эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд болон салбарын нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч ойлгон, ТОГ-оо тохируулж буй хүн бүрд талархал илэрхийлье.

 

Улаанбаатар цахилгаан түгээх станц

 

May be an image of text

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top