Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын худалдааны сайд Ё Хан Гү нар Давос хотноо уулзав

2 цагийн өмнө

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалуудыг уялдуулан зохион байгуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцов. Мөн Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлаж, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах, цаашид байнгын харилцаа холбоотой байж, идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 6 минутын өмнө

Энэ Зандкагийн пиар цөмрөх тал руугаа болчихлоо шүү, Путинийг дуурайж үзэж ч байх шиг, нүдэнд үзэгдэж, гарт баригдах юм хийхгүй л бол хоосон пиараар хол явахгүй дээ, ОЭ ч галзуу пиартай л байсан, гээд унахаа хүрэхээр амархан л юм билээ ш дээ

0  |  0
Top