.jpg)
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль 1974 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын насжилт хэтэрсэн. Энэ жил 51 дэх жилдээ хичээл сургалтын үйл ажиллаагаа явуулж байна. Барилгын насжилт дууссантай холбоотойгоор спорт заал ч хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон аж. Одоогоор шинээр барьсан өргөтгөлийн спорт зааланд дөрвөн анги зэрэг хичээллэж буй. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр 15 дугаар сургуульд ажиллаж, барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Сургуулийн барилгын аюулгүй байдал, сурагчдын суралцах орчин нэн тэргүүний асуудал. Ашиглалтын хугацаа дууссан барилгад хүүхдүүд хичээллэж байгаа нь эрсдэл дагуулж болзошгүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, орчин үеийн стандарт хангасан, 1200 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барихаар шийдвэрлэсэн. Зураг төсөл энэ онд нийслэлийн төсөвт тусгагдсан бөгөөд барилгын ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ” гэв.

ХУД-ийн 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг “Хуучин сургуулийн заалны дээвэр доош сууж, сурагчдад биеийн тамирын хичээл ороход хүртээмж тааруу, нэг зааланд дөрвөн анги хичээллэж байна. Мөн сургуулийн барилга нурах аюултай нөхцөл байдал үүссэн зэрэг асуудал тулгамдаж байгаа. Энэ хүрээнд өргөтгөл ашиглалтад орсны дараа барилгын насжилт хэтэрсэн хуучин сургуулийг буулгах төлөвлөгөөтэйгөөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хандсан. Хүсэлтийг хүлээж авч, энэ онд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын зураг төслийг нийслэлийн төсөвт суулгаж, шийдэж өгсөнд ихээхэн талархаж байна” гэлээ.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )