Шатахууны нөөцийг автомат системээр хянаж, 3-6 сарын нөөцийн агуулах барих асуудлыг хэлэлцжээ

3 цагийн өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Inspur компанийн Техник технологи хамтын газрын захирал захирал Чен Хуйтэй уулзжээ.

Энэ үеэр шатахууны нөөц үлдэгдлийн автомат хяналтын системийн техник технологи туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсад 3-6 сарын хэрэглээний нөөц хадгалах агуулах барихад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. 

БНХАУ-ын Inspur групп нь мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх компани бөгөөд үйлчилгээ, бүтээгдэхүүнээ дэлхий даяар нийлүүлдэг байна.

Мөн үлэмж өгөгдөл болон үүлэн технологийн үйлчилгээний томоохон нийлүүлэгч юм. 

Харин одоогийн байдлаар манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1800 гаруй шатахуун түгээх станц, 90 гаруй агуулахын дийлэнх нь бүрэн автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй бөгөөд нөөц үлдэгдлийг хянах, нөөцийг бодитоор гаргах нь хязгаарлагдмал байна.

Тиймээс ШТС-уудын үлдэгдэл нөөцийг хянах, нөөцийн мэдээллийг бодитоор гаргахын тулд, цахим автомат систем зайлшгүй хэрэгтэй байгаа юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top