
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Ш-ийн амь насыг хохироосон гэх хэрэг одоогоор шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байна.
Уг хэрэгтэй холбоотой баримт гэх “ярианы бичлэг“ 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн.
Хэрэгт уг ярианы бичлэг нь нотлох баримтаар авагдаагүй, худал мэдээлэл тул бичлэгийг ямар зорилгоор олон нийтэд түгээснийг тодруулахаар шалгалтын ажиллагаа явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )