Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсанаар Монгол Улс өнгөрсөн онд 12.7 сая ам.доллароор нийт 207.4 мянган тонн цемент импортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал тус бүрдээ 19 хувиар буурсан дүн юм.Нийт импортын 90 хувийг Хятадаас үлдсэнийг Өмнөд Солонгос болон ОХУ-аас импортолсон байна.
Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас Монгол Улсын цементийн хэрэглээ гурван сая тоннд хүрэх төлөвтэй гэж мэдээлж байсан юм. Одоогоор цементийн нийт хэрэглээний 90-95 хувийг дотоодын компаниуд бүрдүүлж байна. Цаашид цемент нийлүүлэх улс орнуудын тоог нэмэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )