ЗАСАГ | Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтооно

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-"Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цэргийн дүйцүүлэх алба/

-“Төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө/

-“Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч/

-Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 180 дугаар тогтоол “Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт”/

-Бусад асуудал

Танилцуулах асуудал:

-Бор тээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар

-Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар*

-Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймагт ажилласан талаар

-Төрийн цахим үйлчилгээний стандарт, журмыг боловсронгуй болгох талаар

-Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар

-Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top