Д.Сайнсайхан: Дараах жилд төрсөн хүүхдүүд ЗАСАЛТАЙ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан ирж буй Гал морин жилд онцгойлон засал хийлгэх тухайд: 

Их харш жил, бага харш жил гэж ярьдаг. Эдгээр нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хулгана жилтэн – их харш,

Туулай, Тахиа жилтэн – бага харш,

Бар, Нохой жилтэн – ивээл жилийн харш,

Тахиа жилтнүүд – цагаан жил буюу тонших харш жил

тохиож байна.

Хулгана жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Туулай, Тахиа жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Туулай жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Тахиа жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.

Бар, Нохой жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

Тахиа жилтнүүд морь, тахиа хоёр тонших харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь Манлын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуул.

Жич: 2026 оны гал морин жилд: 2015 оны модон хонь жилтэй, 2017 оны гал тахиа жилтэй эрэгтэй хүүхдүүд, 2011 оны төмөр туулай жилтэй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн шилжилтийн нас буюу сэтгэл санаа тогтворгүй болох үл ойлголцол гэр бүлийн хүрээнд гарч магадгүй учир засал номоос гадна төөрөг дэмбэрэл зурхайг зуруулж өөрөө өөрийгөө танин мэдэх, эцэг эхчүүд энэхүү хүүхдүүдийнхээ зан чанарыг ойлгож зөв харьцах нь ирээдүйд зөв хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтойг анхаарна уу.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top