Senzu-ийн үнэлгээ 7 тэрбумд хүрнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

 

Дэлхийн топ 20 тоглогчдын 13-т эрэмбэлэгдээд буй Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу 5-7 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн цахим спорт сонирхогчид болон судлаачид үзжээ. 

Түүнийг багтаа элсүүлэх өрсөлдөөн ид өрнөж буй бөгөөд эх сурвалжуудын хэлснээр Senzu олон улсын багт карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд шууд тоглолтод эргэн ороход бэлэн байгаагаа мэдэгдсэн. 

19 настай Senzu нь өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглохгүй байгаа бөгөөд тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэт сэлгээнд шилжүүлсэн.

Улирлын төгсгөлийн хэсэг, тэр дундаа Будапештийн Major-т оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт шалгарсан нь түүний жилийн эхний есөн сарын турш багтаа үзүүлсэн нөлөөг илтгэнэ. Тухайн хугацаанд олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZ Esports World Cup-ын аварга болж, Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top